Tuesday, October 23, 2012


С.Нандинцэцэг "Охиддоо хэлэх үг" 

 
Хөгшин хүний гараас атгаж
Хүйтэн үрчгэр арьс таалж
Хүний орчлонгийн жаргалаас татгалзаж
Хуумгай охид дэндүү өрөвдөлтэй
      Өтөл хүний хөрөнгөнд шунаж
      Өнгөлөг насаа гундуу өнгөрөөж
      Залуу насаа үнэгүй болгосон
      Зарим охид үнэхээр хөөрхий
Бусдын босгосон амьдралыг нурааж
Буян заяагаа уландаа гишгэсэн
Ширэн нүүртэй хөнгөн охид
Шившиг булайгаа дуудуулах нь хөөрхий
      Сайхан насныхаа үнэ цэнийг алдаж
      Савсаг эрийн хормойноос зүүгдэж
      Нууц амрагийн дүрд хувирсан
      Нуугдаж амьдрах охид хөөрхий
Бусдын нулимсаар гараа угааж
Булбарай үрс нь өнчирөхөд хүргэж
Санасан амьдралаа босгоно гэдэг
Сайн үйл яавч биш
      Үеийн залуусаа хайрлан дурлаж
      Өнгөлөг амьдралыг өөрөө босгож
      Амьдралын хүтүүг сөрөн босч
      Айдаа тэр үнэхээр жаргал мөн.

2 comments:

  1. saixan shvleg bn :)

    ReplyDelete
  2. өөр нэмэх шүлэгнүүд байна. Зураггүй оруулахаар онцгүй санагдаад зураг бэлдэж байна :P

    ReplyDelete