Tuesday, October 23, 2012

С.Нандинцэцэг "Хүсэл"

Бумбан хүрэн зүрх минь
Бороо тосох сав шиг
бодь хайрыг  хүсэн
Булгилан булгилан бөмбөрнө
      Тосон хураах борооны ус
      Тунгалаг бол юутай таатай
      Хурын дуслаар тэжээгдэх зүрх минь
      Булингартахгүй бол юутай жаргалтай
Зөөлөн шарах наранд ээгдэн
Бүлээцэж дулаацах уулын энгэр шиг
Зөвхөн чиний боргилсон хайранд
Зүрх минь бүлээцэн гэсвэл зүгээрсэн
      Сайхан чамтай учиран золгож
      Саруулхан гэгээлэг хайранд чинь ээнэгшиж
      Бумбан хүрэн зүрхээ баясгаад
      Буурал хорвоог орхивол гомдолгүйсэн.

0 Сэтгэгдэл: