Tuesday, October 23, 2012

Данзангийн Нямсүрэн  "Эгэл зүйл бүхэнд би хайртай"

Эгэл юм бүхэнд би хайртай
Энгийн сайхан голын урсгалд хайртай
Элдэв маяггүй чиний төрхөнд дуртай
Эгэл юм бүхэнд би хайртай
      Энгийн юм бүхэнд би хайртай
      Эрдэнийн биш ерийн чулуу шиг байх дуртай
      Юм бүхний өөрийн зохицол сайхан
      Ердийн юм бүхэнд би хайртай
Цэцгийн дэлбээнд эрээн будаг зохихгүй
Чиний царайг энгэсэг оо гоёхгүй   
Цэцэг цэцгээрээ байгальдаа үзэсгэлэн 
Чи минь төрснөөрөө наддаа сайхан       

0 Сэтгэгдэл: