Шүлэг яруу найраг


"Охиддоо хэлэх үг"
Хөгшин хүний гараас атгаж
Хүйтэн үрчгэр арьс таалж
Хүний орчлонгийн жаргалаас татгалзах
Хуумгай охид дэндүү өрөвдөлтэй

  Өтөл хүний хөрөнгөнд шунаж
  Өнгөлөг насаа гундуу өнгөрөөж
  Залуу насаа үнэгүй болгосон
  Зарим охид үнэхээр хөөрхий
Бусдын босгосон амьдралыг нурааж
Буян заяагаа уландаа  шишгэсэн
Ширэн нүүртэй хөнгөн охид
Шившиг булаагай дуудуулах нь хөөрхий
  Сайхан насныхаа үнэ цэнийг алдаж
  Савсаг эрийн хормойноос зүүгдэж
  Нууц амрагийн дүрд хувирсан
  Нуугдаж амьдрах охид хөөрхий
Бусдын нулимсаар гараа угааж
Булбарай үрс нь өнчирөхөд хүргэж
Санасан амьдралаа босгоно гэдэг
Сайн үйл яав ч биш
  Үеийн залуусдаа хайрлан дурлаж
  Өнгөлөг амьдралыг өөрөө босгож
  Амьдралын хүтүүг сөрөн босч
  Айдаа тэр үнэхээр жаргал мөн.


0 Сэтгэгдэл: